СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

2023 оны 11-р сарын 27 өдөр

Хятадын төв радио телевиз, Хятадын үйлдвэр худалдааны банк хооронд стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр /11 сарын 27-нд/ болов.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн ёслолд оролцож, Хятадын үйлдвэр худалдааны банкны ерөнхий захирал Чэнь Сичин, ХТРТ-ийн орлогч дарга Хү Жинжүн, Хятадын үйлдвэр худалдааны банкны ерөнхийлөгч Ляо Лин, ХТРТ-ийн редакцийн зөвлөлийн гишүүн, ерөнхий менежер Пэн Жяньмин, Хятадын үйлдвэр худалдааны банкны бүсийн захирал, Бээжин дэх салбарын ерөнхийлөгч Хуан Ли нарын хамт гэрээнд гарын үсэг зуржээ.

Олон жилийн турш Хятадын төв радио телевиз болон Хятадын үйлдвэр худалдааны банк нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд Хятад улсын санхүүгийн брэндүүдийн дэлхий дэх нэр нөлөө болон өрсөлдөх хүчийг нэмэгдүүлэхийн төлөө хамтдаа зүтгэсээр ирсэн юм. Энэ удаад хоёр тал стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар, аж үйлдвэрийг өргөжүүлэх, брэнд бий болгох, гадаад дахь хамтын ажиллагаа, мэдээлэл хуваалцах талаар  идэвхтэй хамтран ажиллаж, "санхүү, соёл, брэндийн хүчирхэг улс" байгуулахын төлөө хамтрах юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 273
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313