"БҮС БА ЗАМ"-ЫН ИРЭЭДҮЙН 10 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВ БАРИМТ БИЧИГ НИЙТЛЭВ

2023 оны 11-р сарын 24 өдөр

Хятад улсын засгийн газрын "Бүс ба Зам"-ын байгуулалтыг удирдах ажлын хэсэг өнөөдөр /11 сарын 24-нд/ “Бүс ба Зам"-ын байгуулалтын ирэх 10 жилийн хэтийн төлөв" баримт бичиг нийтэллээ.
   13 мянга орчим ханз үсэгтэй тайлан нь өмнөтгөл болоод сүүлийн 10 жилд “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтын ололт амжилт, ирэх 10 жилийн ерөнхий төлөвлөлт, хөгжлийн гол салбар, чиглэл, хөгжлийн арга зам, арга барил, эрмэлзэл гэсэн 5 бүлгээс бүрдэж байна.
  "Бүс ба Зам"-ын ирэх 10 жилийн хөгжлийн гол салбар болон чиглэлийг уг тайланд тодорхой дурджээ. Тухайлбал, бодлогын хувьд хамтын ажиллагааг олон талаар гүнзгийрүүлж, засгийн газар хоорондын харилцааг холбох олон шатны механизм байгуулж, дүрэм тогтоолын уялдаа холбоог сайжруулна. Дэд бүтцийн хувьд хуурайн замын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, хамтран бүтээн байгуулагч орнуудтай далайн зам, дэд бүтцийн түншлэлийг эрчимжүүлж, “Агаарын торгоны зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг хөгжүүлж, мэдээллийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн аюулгүй, өндөр үр ашигтай харилцаа холбоог өргөжүүлнэ. 
Худалдааг саадгүй болгоход олон улсын худалдааг өргөжүүлж, хоёр талт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, чөлөөтэй, хялбар болгоно. Санхүүжилтийн хувьд банк санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгож, хөрөнгө оруулалт болон санхүүжилтийн шинэ гарц сувгийг өргөтгөнө. Иргэд хоорондын харилцааны тухайд, боловсрол сургалтын салбарт хамтран ажиллаж, соёл, аялал жуулчлал, спортын харилцааг нэмэгдүүлж, улс төрийн нам, иргэний байгууллагын харилцаа холбоог идэвхжүүлж, мэдээллийн хэрэгсэл, зөвлөхүүдийн хамтын ажиллагааг ахиулна. Шинэ салбарын хамтын ажиллагааны тухайд, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын ногоон хөгжлийг ахиулж, дижитал салбарт хамтын ажиллагааны шинэ байдал, шинэ загвар бий болгож, “Бүс ба Зам”-ын шинжлэх ухаан технологийн инновацийн шинэ талбар бий болгож, эрүүл мэндийн салбарын олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй нэмэгдүүлэхээр тусгажээ. 

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 165
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313