Дэлхийн худалдааны байгууллагын "Худалдаа болоод байгаль орчны хороо" 2023 оны гуравдугаар хурлаа 13, 14-ний өдрүүдэд Женев хотноо хийлээ. Хятад улс энэ оны 3 болон 6-р сард гаргасан саналдаа үндэслэж, "Нүүрстөрөгчийн хил орчмын нөлөөллийг судлан хэлэлцэх бодлогын асуудал" саналыг энэ хуралд дэвшүүллээ. Хятад улсын санал нь нүүрстөрөгчийн хилийн зохицуулалттай холбоотой бодлогын асуудалд анхаарлаа хандуулж, олон талт сэдэвчилсэн хэлэлцүүлэг хийх шаардлагатай талаар хэд хэдэн тодорхой асуудал гаргаж тавьжээ.Нүүрстөрөгчийн хилийн зохицуулалтын механизмтай холбоотой асуудлууд бол ДХБ-ын Худалдаа хийгээд байгаль орчны хорооны хуралдааны анхаарлын төвд байж ирсэн юм. Уулзалтаар Хятад улс дээрх саналаа танилцуулж, өргөн хүрээний хариу хүлээж авсан байна. Бразил, Энэтхэг, Орос, Турк зэрэг хөгжиж буй гол гол гишүүн орнууд бүгд Хятадын саналыг ажил хэрэгч санал гэж үзсэн бөгөөд цаашид Хятадтай энэ талаар нухацтай ярилцах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох