Өчигдөр, 13-нд “Энх тайван, найрамдал-2023” олон орны хамтарсан цэргийн сургуулилт Гуандүн мужийн Жаньжян хотноо эхэлж, нээлтэд Хятад, Камбож, Лаос, Малайз, Тайланд, Вьетнам зэрэг орны цэрэг дайчид оролцлоо.
Энэ сарын 22 хүртэл үргэлжлэх олон улсын цэргийн хамтарсан сургуулилтад гадаад дотоодын 3000 гаруй цэрэг дайчид оролцож байна. Зөвхөн цэргийн сургуулилт хийгээд зогсохгүй, энэ хооронд цэрэг дайчдын дунд спортын тэмцээнүүд, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн арга хэмжээ зохиох юм байна.
"Энх тайван, найрамдал-2023" цэргийн сургуулилт "терроризмын эсрэг хамтдаа тэмцэж, тэнгисийн аюулгүй байдлыг хамтдаа хангая" уриан дор болж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр, сургуулилтыг Хятад улсад анх удаа зохиож байгаа юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох