Хятадын өвлийн спортын 14-р наадам ирэх оны 2-р сарын 17-27-ны өдрүүдэд Өвөр Монголд зохиогдоно. Өвлийн спортын наадам эхлэхэд 100 хоног үлдлээ. Спортын наадам тэшүүр, цана, биатлон, кёрлинг, шайбтай хоккей, бобслей, чарга, уулын цана гэсэн 8 төрлөөр 16 тэмцээн зохиож, 176 багц медальийн төлөө өрсөлдөнө. Энэхүү уламжлалт наадмыг Хятадын үндэсний спортын ерөнхий газар голлон зохион байгуулдаг юм. Энэ жилийни наамдыг ӨМӨЗО-ны засгийн газар хамтран зохион байгуулах юм.
Өвлийн наадмын мөсний тэмцээнийг Хөлөнбуйрын Хайлаар хотын спортын төвд, цасны тэмцээнийг Хөлөнбуйр, Улаанхад, Улаанцав хотын цанын баазад зохион байгуулах аж. Энэ удаад 3700 тамирчин оролцох төлөвтэй байна.14 дүгээр надаам хамгийн хамгийн гэсэн олон тодотголтой байх нь. Хятадын өвлийн спортын наадмын түүхэнд хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон төрөлд тамирчид өөсөлдөх, хамгийн өндөр стандарттай наадам болох юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/ ,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй