Америкийн амьтны хүрээлэнд байсан Мэйшян, Тяньтянь хулсны баавгайнууд, тэдний Вашингтонд төрүүлсэн Бяцхан гайхамшиг бамбаруушийг өчигдөр /11 сарын 8-нд/ Хятад улсад авчирсан байна.АНУ-д суугаа Хятадын ЭСЯ-ны элчин зөвлөх Шюй Шюэ-Юань амьтны хүрээлэнд болсон ёслолын үеэр хэлэхдээ, 2000 онд Мэйшян, Тяньтянь хулсны баавгайг Вашингтон ДС хотын Смитсониан үндэсний амьтны хүрээлэнд авчирснаас хойш Хятад, Америк улс хамтран хулсны баавгайг хамгаалах, судлах чиглэлээр нягт, үр дүнтэй ажиллаж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг үр дүнтэй ахиулсан юм. Цаашид Хятад улс Америк тэргүүтэй түншүүдтэйгээ нэн ховордсон амьтдыг хамгаалах, судлах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр илүү ойр ажиллаж тогтвортой хөгжил, улс орнуудын иргэдийн найрамдал нөхөрлөлийг бататгахад хувь нэмэр оруулна" гэжээ. Гурван панда эх орондоо буцажт ирсэн ч Я Лүнь, Ши Лүнь хэмээх хос баавгай Америкт, Атланта хотын амьтны хүрээлэнд үлдсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл