Ирээдүйд Хятад улс намгархаг газрыг хамгаалах ажлын гол чиглэлээ, тоо хэмжээ, цар хүрээг нэмэгдүүлэхэд чиглэж байсан бол одоо удирдлагын чадавхыг бэхжүүлж, намгархаг газрын экосистемийн олон талт байдал, тогтвортой байдлыг тасралтгүй сайжруулах зүгт шилжүүлнэ гэж Хятадын үндэсний ой бэлчээрийн газрын дарга Гуан Жы-өү өчигдөр хэлжээ. Одоогоор үндэсний хэмжээнд намгархаг газрын талбай 56.35 сая га орчим талбай эзэлнэ. Үүнээс олон улсад ач холбогдол бүхий 82 намгархаг газар, үндэсний хэмжээний 58 чухал намгархаг газар байна. Мөн үндэсний 903 намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн, олон улсын намгархаг газрын 13 хот байгаа бөгөөд ус намгархаг газрыг хамгаалах анхны тогтолцоог бүрдүүлсэн байна.
Гуан Жы-өү хэлэхдээ, ирэх хоёр жилд бид БХАТИХ-ын хууль сахиулах байгууллагын хяналт шалгалтын дагуу мэдээлсэн асуудлыг засан залруулж, намгархаг ойн /мангр ой/ олон улсын төв байгуулж, намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ. Мөн ус намгархаг газрын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хяналт удирдлагын чадавхыг сайжруулж, намгархаг газрыг цогцоор нь хамгаалах шинэ нөхцөл байдлыг бүрдүүлнэ гэв. Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох