Хятадын өвлийн спортын XIV наадмын Хөлөнбуйр хотын Жалан-Айл тэмцээний дүүрэгт 350 сайн дурын ажилтнууд ерөнхий сургалтад хамрагджээ.
Сургалт нь “Хятадын Коммунист намын XX Их Хурлын үзэл санааг судалж, хэрэгжүүлж, Өвөр Монголын өөртөө засах орон дахь сайн дурын үйл ажиллагааг чанартай хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ" хэмээх гол сэдвийн хүрээнд болсон байна.
-сургалт нь 'хичээл зүтгэл, хайр, харилцан туслалцаа, хөгжил дэвшил' хэмээх сайн дурын үйл ажиллагааны үзэл санааны талаар илүү гүнзгий ойлголтыг надад өгсөн. Би Хятадын өвлийн спортын XIV наадмын сайн дурын ажилд өөрийгөө бүрэн зориулж, өндөр идэвх санаачлагатай ажиллах болно гэж сайн дурын ажилтан Ян Фань итгэл дүүрэн ярилаа.
-Би сайн дурынхны хичээл зүтгэлийг үргэлжлүүлэн, уг тэмцээнийг амжилттай зохион байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсч байна гэж Фү Юань хэлэв.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Залуучуудын Сайн Дурын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ян Гүөчи танилцуулахдаа, Хятадын өвлийн спортын XIV наадам төсөж байхын улмаар тэмцээний 2000 сайн дурынхан онлайн болон оффлайн сургалтаар дамжуулан ерөнхий мэдлэг, үндсэн ёс зүй, яаралтай аврах ажиллагааны талаар олон удаагийн сургалт явуулсан. Тэмцээний үеэр өндөр чанартай, үнэн зөв үйлчилгээ үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.
Эх сурвалж: http://www.solongonews.mn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа