Хятадын ГХЯ өнөөдөр \11-р сарын 2-нд\ ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв. Хурал дээр сурвалжлагч: Мэдээллийн дагуу, Олон Улсын Валютын Сан саяхан "Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн төлөв байдлын тайлан" нийтэлж, 2023 онд Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн жилийн өсөлтийн хурд 4.6 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд гуравны хоёр хувь орчмын хувь нэмэр оруулах төлөвтэй байна гэж төсөөлжээ. Азийн Хөгжлийн банкны холбогдох тайланд Хятад улсын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 64.2 хувьд хүрсэн байна гэж тэмдэглэжээ. Энэ талаар хэвлэлийн төлөөлөгч хэрхэн үзэж байна?
Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь: бид холбогдох мэдээллүүдийг анхааралдаа авлаа. Ази Номхон далайн бүс нутгийн хүн ам нь дэлхийн нийт хүн амын 1/3-ийг эзэлж, дэлхийн эдийн засгийн 60 гаруй хувь, худалдааны бараг тал хувийг бүрдүүлдэг бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болдог. Энэ он гарснаас хойш Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг тогтвортой, эрч хүчтэй болж, зах зээлийн эрэлт хэрэгцээ сэргэж, аялал жуулчлал, дижитал эдийн засаг сайн гүйцэтгэлтэй байна. 6-р сард “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” бүрэн хүчин төгөлдөр болж, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн эрч хүчийг улам нэмэгдүүлсэн байна.
Ази Номхон далайн бүс нутаг бол Хятад улс болон бүс нутгийн орнуудын хамтын гэр орон, Хятад улс бол Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцчлалд чухал оролцогч, мөн Ази Номхон далайн олон орны эдийн засгийн гол худалдааны түнш, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээн дэх чухал зангилаа юм. Хятад улс “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр”-ийг өндөр чанартай хэрэгжүүлж, “Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбар”-ыг АСЕАН-ы гишүүн орнуудтай байгуулах ажлыг идэвхтэй ахиулж, “Номхон далай дамнасан түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр” “Дижитал эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-т нэгдэн орохыг ахиулж, бүс нутгийн эдийн засагтай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлсээр байна гэж Ван Вэньбинь хэлэв.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй