ИТГЭЛ ЗОРИГИЙН ХҮЧИНД АМЬДРАЛ ДЭЭШИЛНЭ

2023 оны 10-р сарын 30 өдөр

Амеркийн Харвард их сургуулийн эрдэмтдийн таван жилийн хугацаанд хийсэн судалгаагаар монгол үндэстний уламжлалт цагаан идээ эрүүл мэндэд маш сайн гэдгийг судалж гаргасан билээ.
Хөлөнбуйр хотын Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумны малчдаас сүү хурааж, цагаан идээ боловсруулж байсан бол одоо “Далай” уламжлалт цагаан идээний үйлдвэрийн эзэн болсон нэгнийг уншигч олонтойгоо танилцуулхаар зорилоо .
“Далай” уламжлалт цагаан идээний үйлдвэрийн үүсгэн байгуулагч Далай 2000 онд эхнэр Удвалтайгаа хоёулаа Хайларт шилжиж, олон төрлийн хөлсний ажил хийж байгаад Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун суманд суурьшиж цагаан идээ боловсруулан өөрийнхөө нутаг Туньлё хотын Зарууд хошуунд борлуулдаг болжээ. Аажим аажимаар түүний хийж байгаа цагаан идээн Туньлё хотын олон цагаан идээний дэлгүүрт цагаан идээгээр хангаж хэрэглэгчдийн магтаал сайшааллыг сонсож олхын дагуу ашиг орлого нь аажмаар нэмэгдэж, боловсруулах цагаан идээнийхэн төрөл  ч нэмэгджээ.

Одоо түүний хийж байгаа төрөл бүрийн цагаан идээнээс Заруудын уламжлалт хурууд, тогоон өрөм, сүүн чихэр, ааруул, Цахарын онцлогт хурууд, цөцгий зэрэг цагаан идээн борлуулалт нь өдөр ирэх дутам сайн байснаар энэ жил Далай уламжлалт цагаан идээний үйлдвэрээ байгуулаад, түүний хийж буй цагаан идээн борлуулагдах хүрээ хэвчээ нь улам өргөн болжээ.
Хуучин Хөлөнбуйр, Туньлёгийн эл хошуу шиан, Шилийнгол аймгийн зарим хошуугаар борлуулагдаж байсан бол одоо бүх Өвөрмонголын хэмжээнд хэрэглэгчдийн хэрэгцээнд  тохируулан нутаг нутгийн онцлогтой цагаан идээ боловсруулж байна. Тэр Шинэхэн баруун сумны малчин айлуудаар очиж өдөр болгон сүү хурааж авдаг. 
Олон төрлийн цагаан идээгээ боловсруулдаг залуу бизнесмэн Далай: “Цагаан идээ боловсруулахдаа маш нарийн зүйлийг анхаарах хэрэгтэй, сүү саалийг боловсруулж байгаа газар гадны хүн дураараа орхыг хоргилдог учир нь  хурууд амтгүй болдог, сүү сааль боловсруулж байгаа газраа цэвэр тохилог байлгах нь хамаг чухал, өдөр бүр өглөө босмогц л сүү авхаар гарна.Буриад малчид ажилсаг, зарим нь өглөө, орой хоёр цагаар үнээгээ сааж байдаг болхоор зарим нь оройдоо өөрөө хүргэж өгдөг гэх. Би эхлээд шууд уламжлалт аргаар аргалын галаар бүх төрлийн цагаан идээгээ хийдэг байсан болхоор маш яаруу, эхнэр бид хоёр өглөө дөрөв таван цагт босвол орой ес арван цагт болтол маш яаруу байдаг. Ингэж яаран ажиллаж зүдэрч байсан ч бид хоёр энэ үйлсээ хайрлан хүндэлж энэ үйлсээрээ аж амьдралаа зохицуулж ирснээр энэ жил өөрийн гэх жижиг үйлдвэр маань үүдээ нээжээ.
Үйлдвэрээ ажлуулснаас эхлээд зарим цагаан идээгээ шинэ технилогжсон аргаар хийдэг боловч бид уламжлалт аргаар боловсруулхыг зорьдог. Цагаан идээг гараараа боловсруулах нь нэг талдаа олон соёлын өв уламжиллаа үлдээхээр барахгүй уламжлалт үнэр амтаа хадгалж чадна.
Тэд эхлээд хоёулаа бүх зүйлээ зохицуулдаг байснаа одоо болход бас хэдэн ажилчинтай болж, тусгай дэлгүүр эрхэлж цагаан идээгээ борлуулж байснаасаа олны танил болж хүмүүс өөрсдөө эрээд ирдэг болжээ.
Та ямар ч нутгийн цагаан идээг бүр боловсруулдаг уу гэхэд. Тийм!заримдаа манай цагаан идээг борлуулж байгаа дэлгүүрүүдийн шаардлагаар үйлдвэрлэдэг гэж ярьж байлаа.
Тэр олон төрлийн цагаан идээ боловсруулдаг мэргэжилтэнг урьж хийлгэж байхаар барахгүй өөрөө нутаг нутгийн цагаан идээг сайн хийдэг ахмад буюу тусгай мэргэжилтэнг урьж бэлтгэл сургалтад байнга хамрагддаг.
Тэд том хэмжээнд цагаан идээг боловсруулах байшин барьж, 20-иад мянган юаний олон төрлийн машин техник технологи худалдан авч шинийг байнга судлаад байгаа нь түүний энэхүү жижиг үйлдвэрээ улам хөгжүүлэн дэвшүүлхэд итгэл төгөлдөр байхын нэг илэрхийлэл байлаа.
— Би үргэлж нам засаг, төрөл садан, анд нөхөддөө талархаж л явна. Цагаан идээ боловсруулах үйлс маань цагаахан мөртэй байж, үргэлж нам засаг, төрөл садан, анд найз нарынхаа халуун тусламжийг хүртсээр ирсэн. “Далай” уламжлалт цагаан идээний үйлдвэрийн минь урагшлах зам нь шулуухан байна гэж бизнесмэн Далай ярьж байлаа.
Одоо “Далай” уламжлалт цагаан идээний үйлдвэр өдөрт мянгаас гурван мянган жин сүүгээр цагаан идээ боловсруулдаг. Өдөр болгон борлуулалт сайтай. “Далай” уламжлалт цагаан идээний үйлдвэрийг зорьж ирж буй хүмүүс ч өдрөөс өдөр олширч байгаа нь түүний үйлдвэрийн бас нэгэн ололт юм.
“Хүн юу хийсэн ч тэсвэр хатуужилтай байх хэрэгтэй, зориг мухахгүй байх нь аажмаар амжилтад хүргэнэ” гэж ярьсан Далай ахын үг бизнесмэн болхоор эхлүүлж байгаа залуучуудад юу нэгийг сануулж байлаа.

Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 332
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313