“ШЭНЬЖӨҮ 16” ХӨЛГИЙН НИСЭГЧИД МАРГААШ ЭХ ДЭЛХИЙДЭЭ БУУНА

2023 оны 10-р сарын 30 өдөр

“Шэньжөү 16”, “Шэньжөү 17” сансрын хөлгийн нислэгийн хоёр баг Бээжингийн цагаар 2023 оны 10 дугаар сарын 29-нд ёслол хийж, Хятадын сансрын станцын түлхүүрийг шинэ багтаа хүлээлгэж өгчээ. Дөрөв хоногийн өмнө 10 дугаар сарын 26-нд нислэгийн хоёр баг Хятадын сансрын станцад золгож, тойрог замд байсан хугацаандаа “Шэньжөү 16” сансрын хөлгийн нисэгчид “Шэньжөү 17” хөлгийн багт сансрын станцын үйл ажиллагаа, хяналт удирдлагын байдлыг танилцуулж, тойрог замд таван сар ажиллаж амьдарсан сэтгэгдлээ хуваалцжээ.
“Шэньжөү 16” хөлгийн сансрын нисэгчид төлөвлөсөн бүх даалгавараа биелүүлж дууссан тул маргааш /10 дугаар сарын 31-нд/ тэдний буух бүхээгийг Дунфэн талбайд газардуулахаар төлөвлөж байна.
Сансрын нисэгчдийг буулгах, хүлээж авах бэлтгэл ажлыг хийж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 199
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313