2023 оны 10-р сарын 26-ны бага үдэд "Шэньжөү 17" нисгэгчтэй сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө. Нисэх мөрөөдлөө биелүүлхээс эхлээд "Тяньгун" мөрөөдлөө биелүүлэх хүртэл Хятадын нисгэгчтэй сансрын төсөл 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш 30 удаа бүрэн амжилттайгаар хөөрлөө.
2003-2023 онд Шэньжөү 5-аас Шэньжөү 17 хүртэл 20 жилийн хугацаанд 12 удаа, 20 сансрын нисгэгч сансарт ниссэн. Тэд эх орныхоо мөрөөдлөө өвөртөлж, Өвөрмонголоос сансар огторгуйг судалхаар сансрыг зорьсон.
2003 оны 10-р сарын 15, 2023 оны 10-р сарын 26 бол 10-р сарын алтан намрын өдрүүд байлаа. Дунфэн сансрын хотоос сансарт ниссэн анхны хүнээс эхлээд сансарт аялах нь энгийн асуудал болжээ.
Энэ жил Хятадын сансрын нисгэгчид сансарын хөрсөн дээр хөл тавьсны 20 жилийн ой мөн ч Дунфэн сансрын хот байгуулагдсны 65 жилийн ой тохиож байна. Дунфанхунь хиймэл дагуулаас эхлээд сансарт нисдэг сансрын хөлөг болон квант хиймэл дагуулууд, эх улсынхаа умард нутаг дахь өргөн уудам говь цөл, уудам тал нутаг, үзэсгэлэнт Онгон тооройн нутаг нь Хятадын сансар судлалын салбарт Өвөрмонголын үүрэг хариуцлага болон түүхэнд өгүүлэгдэх нэгэн эх орны минь сансар огторгуйн судалгааны хурдацтай хөгжлийн гайхамшгийн гэрч нь болжээ.
Эх сурвалж: ӨМӨС, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Гялбаа