Өнөөдөр, 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Америкийн харилцааны үндэсний нийгэмлэгийн шагнал гардуулах ёслолд баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин тус нийгэмлэг нь Хятад Америкийн олон салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад урт хугацаанд хичээл зүтгэл оруулж ирснийг сайшааж, доктор Хенри Киссинжер нэр хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэв.
Ши Жиньпин онцлохдоо, "Хятад Америк дэлхийн том гүрнүүдийн хувьд эрүүл саруул харилцаатай байх, эсэх нь дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд шууд холбоотой. Хятад улс харилцан хүндэтгэх, эрх тэгш зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтдаа хожих гурван үндсэн зарчмыг баримталж, Америкийн талтай харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, зөрчил маргааныг зүй зохистой хяналтад байлгаж, дэлхийн сорилтыг хамтдаа даван туулж, хамтын хөгжилд хүрч, хоёр орон төдийгүй дэлхий нийтэд үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэлээ. Хятад-Америкийн харилцааны үндэсний нийгэмлэгийн нөхөд, олон салбарын анд найз нар хоёр орны харилцааг үргэлжлэн анхааралдаа авч, дэмжлэг үзүүлж, хоёр орны эрүүл тогтвортой харилцааг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэжээ.
Америкийн ерөнхийлөгч Жо Байден мөн өдөр Америк-Хятадын харилцааны үндэсний нийгэмлэгийн шагнал гардуулах ёслолд баярын захидал илгээсэн байна.
Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй