МӨРӨӨДЛИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХЭЗЭЭД БЭЛЭН

2023 оны 10-р сарын 25 өдөр

Ханжөүгийн Азийн IV пара наадмын тэргэнцэртэй, эрэгтэй багийн сагсан бөмбөгийн тэмцээнд Хятадын баг Филиппинийг 83:34-өөр хожив. Тоглолтод Хятадын багийн 9 дүгээр байрлалд тоглож буй 20 гаруйхан настай залуу тамирчин Чин Шюлэй 17 оноо авчээ. 
Тэрбээр гурван настайдаа машины осолд доод мөчөө бүтэн алдсан юм, гараараа газар тулж явах болсон Чин Шюдэй өөртөө итгэлгүй, гутранг болсон байна. 
Нэг удаа биеийн тамирын хичээл дээр санаандгүй байдлаар шидсэн түүний  бөмбөг сагсанд оржээ. Ингэж л анх түүний тамирчин болох замнал эхэлж, тэргэнцэртэй сагс тоглох сонирхолтой болж, байнга сагсны талбайд өнжих болжээ.
Чин Шюлэй сагсан бөмбөг тоглож буй зургийг хүмүүс сүлжээнд оруулж, олны дэмжлэгээр тэргэнцэртэй сагсан бөмбөгийн мэргэжлийн сургалтад хамрагдаж эхэлсэн түүхтэй.
Чин Шюлэй өөрийн зүтгэлээр мужийн багт тоглож, дараа нь үндэсний багт дэвшиж, өнөө Ханжөүгийн Азийн пара наадамд хүчин чадлаа сорьж яваа юм. Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 225
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313