10-р сарын 21-нд Шилийнгол аймгийн Цогуул сумны ах дүү арвын энэрэлт ээжийхэн 85 насныхан баярт зориулж хүчит бөх барилдуулан бэлэглэж хүн ардаа баясгасан байна.
85 насыг давж яваа Навч настан арван хүүхэдтэй, эдүгээ ухаан санаа эрүүл, бие тэнхээ сайтай, үр хүүхдүүдийнхээ амьдралынхан сайханд баясаж, зол жаргалтай өндөр насаа туулна. Ийнхүү настай ээжийн 85 насны баярыг 64 хүчит бөхийн барилдаантай, хоёр Үзэмчин нутагтай аймгийн даян аврага Цагаанзаан, далай аврага Санчир, арслан Батжаргал, начин Сэцэнбилэг, заан Эрхэмсүлд, заан Намсрай зэрэг содон бөхчүүд хүндэтгэн ирж, үзэгчдийн уухайтай сайхан барилдаан болж, хүн ардын сэтгэл зүрхийг оволзуулж билээ. Мөн ч өөр төрлийн уралдаанд оролцогсдыг урамшуулан шагнаж наадамчин олноо баясгасан сайхан найр болжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг,Бүрэнбаяр,Насанцэцэг, Цэнгэл, Яргуй