Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын төв хорооны намын түүх, сурвалж бичгийн судалгааны хүрээлэнгээс эмхтгэсэн "Ши Жиньпиний анхан шатны засаглалын тухай онолын ишлэл" номыг Төвийн сурвалж бичгийн хэвлэлийн газраас саяхан хэвлэн тараажээ.
ХКН-ын 18 дахь их хурлаас хойш, Ши Жиньпин тэргүүлсэн намын төв хороо нь нам, төрийн засаглалын суурийг бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах өндөрлөгөөс намын анхан шатны засаглалыг бэхжүүлж, иргэд олонд сайн үйлчилж, тэднийг аз жаргалтай, сайн сайхан амьдралтай болгохын төлөө хичээн зүтгэсээр юм.
Шинэ ном долоон бүлэгтэй. 2012 оны 11-р сарын 15-ны өдрөөс 2023 оны 9-р сарын 21-нийг хүртэлх хугацаан дахь Ши Жиньпиний илтгэл, хэлсэн үг, тайлбар, баярын захидал, хариу захидал, заавар зэрэг 130 чухал баримт бичгийг багтаасан байна.
Эхсурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй