ҮЗЭМЧИН ОХИНЫ ХУРИМЫН ИНЖ АВДАР ДҮҮРЭН НОМ БАЙЛАА

2023 оны 10-р сарын 19 өдөр

Хуучин цагт охиныхоо хуримын инж гээд гэрийн эдлэл хэрэгсэл, мал унаа, засал гоёлолтой гэрлүүлдэг байсан бол Өвөрмонголын Үзэмчин нутгийн малчин хайртай охиноо авдар дүүрэн номоор инж бэлгийн нэг хэсэг болгон гэрлүүлжээ. Энэ нь шинэ эринд ховор харагдах сайхан бэлэг юм. Ховорхон тохиолдох энэхүү хуримын ёслолыг Өвөрмонголчууд сошиалоор дамжуулан түгээж, үнэхээр харсан бүхэнд юу нэгийг бодогдуулмаар сайхан хурим болсон.

Аав ээж нь охин Намуухандаа түүх, уран зохиол, хэл зүй, боловсролын ном болон толь бичиг зэрэг 20 мянга гаруй юаний үнэ бүхий 180 гаруй төрлийн номыг хуримын инж болгон өгч, ирсэн зочин болгондоо номын бэлэг барьсан. Эгэл борогжуун нарны бор малчид охиндоо эрдэм соёлыг дээдлэх эрхэм соёлыг өвлүүлдгээрээ Намуухан ӨМ-ын Багшийн их сургуулийн Хилийн салбараас төгсөж, одоо Шилийн хотын Монгол үндэстний ахлах сургуульд ажиллаж байна.

Эх сурвалж: Шилийн гол  өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 210
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313