ШИ ЖИНЬПИН, ВЛАДИМИР ПУТИН НАР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

2023 оны 10-р сарын 19 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр, 18-нд АИХ-ын ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээ хийлээ. Оросын ерөнхийлөгч "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний 3 дахь чуулга уулзалтад оролцож байгаа юм. 
Ши Жиньпин хэлэхдээ, "Эрхэм ерөнхийлөгч та бол миний хуучин анд. Энэ удаагийн чуулга уулзалтад таныг оролцож буйд баяртай байна. Бид олон жилийн турш хоёр талын зохион байгуулсан дипломат арга хэмжээнд оролцсоор ирсэн уламжлалтай. “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад ерөнхийлөгч та гурван удаа дараалан оролцож байгаа нь ОХУ “Бүс ба Зам” санаачилгыг хамтаар байгуулахыг дэмжиж буйг харууллаа" гэжээ.
Энэ оны гуравдугаар сард эрхэм ерөнхийлөгч таны урилгаар миний бие шинэ бүрэн эрхээ хүлээж аваад, анхны төрийн айлчлалаа ОХУ-д хийсэн. Хоёр орны харилцааны хөгжлийг хамтдаа удирдан чиглүүлж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон. Бидний тохиролцсон нийтлэг ойлголтыг хоёр орны засгийн газар, салбар нэгж, холбогдох орон нутаг бүрэн хэрэгжүүлж байгаад баяртай байна. Хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл байнга гүнзгийрч, стратегийн уялдаа холбоо нягтарч, худалдааны хэмжээ түүхэн дээд түвшинд хүрч, худалдааны хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэх бидний тавьсан зорилт руу өсөн нэмэгдсээр байна гэж Ши Жиньпин онцоллоо. 
Тэрбээр цааш нь, 2013 оноос хойших 10 жилд ноён ерөнхийлөгч тантай 42 удаа уулзсан байна. Энэ урт хугацаанд бид ажлын сайн харилцаа, гүн нөхөрлөл бий болгосон билээ. Ирэх 2024 онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой болно. Оросын талтай хамтдаа түүхийн ерөнхий чиг хандлага, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг даган мөрдөж, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, хоёр орны хамтын ажиллагааны цаг үеийн утга учрыг улам баяжуулахад бэлэн байна. Тэрчлэн их гүрнүүдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хоёр орны хөгжил дэвшил, сэргэн мандалд хувь нэмэр оруулж, олон улсын шударга ёсыг хамгаалж, дэлхийн хамтын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: Синьхуа net, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 281
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313