Хөлөнбуйр хотын Тиан Шин худалдааны төвийн барилгын ханан дээр зурсан морь болон морь унасан хүний зураг Тик токын ханын зураг хэмээн Тик токын од болжээ.
Энэ хоёр зургийг Тик токын ханын зураг зохион бүтээх ордны Ван Жен гэдэг залуу зуржээ.Тэд Тиан Шин компаний урилгаар Хайларт ирж тал нутгийн үнэр шингэсэн хоёр ханын зургийн бүтээл гаргажээ.
Шидэт зурагчин Ма Лянь дахин төрлөө, зурсан зургийг тань үзээд нутгаа саначихлаа, хөгжөөнт хотыг улам хөөрхөн болголоо, соёлыг харуулж чадлаа …” гэх мэтчилэн дагагч найзуудын магтаалууд ар араасаа цуварч байна.
Ван Жен бол Хорчины тал нутагт төрж өссөн. Нутаг ус, үндэстэндээ гүн зузаан хайр сэтгэлгээтэй нэгэн. Тэр Өвөрмонголын Багшийн их сургуулийн Уран зургийн дээд сургуулиас төгсөж, мэргэжлийн ханын зурагчин болж, содон бүтээлээ бүх Хятад улсын өнцөг булан бүрд үлдээсээр.
Тэр хямд үнээр буюу үнэ төлбөргүйгээр нөлөө бүхий ханын зураг зурж, хөдөө тосгоны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, нутаг усныхаа ард түмэндээ үйлчилж явна.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй