"БҮС БА ЗАМ" САНААЧИЛГЫН ТАЛААРХ БАРИМТАТ КИНО МАРГААШ ОРОЙ ДЭЛГЭЦЭЭР ГАРНА

2023 оны 10-р сарын 18 өдөр

Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгыг гүн гүнзгий тайлбарлаж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилгын сүүлийн 10 жилийн чухал үйл явц болон томоохон ололт амжилтыг бүх талаар дүгнэж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах санаачилга нь хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах чухал платформ болохын түүхэн үнэ цэнэ болон бодит ач холбогдолыг харуулахын тулд, Хятадын төв радио телевизи нь "Бүс ба зам" бүтээн байгуулалтын ажлыг ахиулах удирдлагын албатай хамтран "Хөгжил цэцэглэлтийн зам руу" хэмээх томоохон хэмжээний баримтат киног бүтээсэн байна. Тус кино 10-р сарын 11-16-ны хооронд CCTV-1 сувгаар өдөр бүрийн 20:00 цагт шууд цацагдаж, мөн CCTV-гийн бусад сувгууд болон олон муж, өөртөө засах орны телевизийн сувгаар дахин цацагдаж, сүлжээний гол гол платформ дээр нэгэн зэрэг тавигдаж, мөн хилийн чанадад ч цацагдах болно.

"Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах санаачилга дэвшүүлсний арван жилийн ойгоор энэхүү баримтат кино цацагдаж байгаа болохоор, олон улсын нийтлэг ойлголтыг гүнзгийрүүлэн өргөжүүлж, нэн өргөн хүрээний хүчин чадлыг цуглуулан нягтруулж, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтын өндөр чанартай хөгжлийг үргэлжлүүлэн урагшлуулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах хүчирхэг хамтын хүчийг төвлөрүүлэх нь дамжиггүй юм.                              

Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 216
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313