САППОРО ӨВЛИЙН ОЛИМПЫН ЭРХИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС ТАТГАЛЗЛАА

2023 оны 10-р сарын 13 өдөр

Японы Саппоро хотын дарга Кацухиро Акимото, Японы Олимпын хорооны дарга Ясухиро Ямашита нар өчигдөр, /10 дугаар сарын 11-нд/ Токиод хэвлэлийн бага хурал хийлгэж, Саппоро хот 2030 оны өвлийн олимп зохион байгуулахын төлөө өрсөлдөөнөөс гарч буйгаа мэдэгдсэн байна. Энэ тухай Саппоро хотын телевиз дамжуулав.
Орон нутгийн цагаар 11-ний үдээс хойш 16 цагт Ясухиро Ямашита хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Саппоро хот 2030 оны өвлийн олимпын эрх авахын төлөө ажлаа зогсоож байна. 2034 оны олимипод энэ асуудлаа ахин эхлүүлэх боломж нээлттэй гэжээ. 2030 оны өвлийн олимпын эрхийн төлөөх саналаас татгалзах тухай яриа олонтаа гарч байсан юм. Гэвч энэ яриа өчигдөр баталгаажиж Японы тал саналаа орхиж буйгаа албан ёсоор зарлалаа. Уг нь Саппоро сонгогдох хамгийн өндөр магадлалтай хотуудын нэг байжээ. Гэвч, Токиогийн олимпын дараа дэгдсэн авилгын асуудлаас болж иргэдийн эсэргүүцсэн дуу хоолой улам чангарч, өвлийн олимпын эрхийн төлөөх ажил нэг үед тасалдаад байв. Токиогийн олимптой холбоотойгоор Японы спортын салбарын олон өндөр албан тушаалтан, компанийн эздийг 2022 онд шалгаж байсан юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 325
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313