Хас шиг цагаан, толь мэт тунгалаг, цаас адил нимгэн, хонх лугаа дуугардаг хэмээх алдарт тодорхойлолт нь 2000 гаруй жилийн вааран эдлэлийн түүхтэй Жиндэжэний шаазан үйлдвэрлэх ур мэргэжлийг дүгнэж хэлсэн үг юм. "Мянган наст шаазангийн нийслэл" өргөмжлөлтэй Жиндэжэнь бол Хятадын төв нутгийн Жянши мужид оршдог.
Энэ хот нь шаазангийн үйлдвэрлэлээрээ цэцэглэн хөгжсөн бөгөөд олон мянган жилийн турш зөвхөн шаазан урлалын үйлдвэрт түшиглэн өндийсөн гайхамшигт түүхийг үүдсэн юм. Өдгөө эртний Жиндэжэнь хот өвөрмөц байдлаар шинэ цаг эринтэй хөл нийлэн урагшилж байна.
Эх сурвалж: https://mongol.cri, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа