Ойрын өдрүүдэд, 9 дүгээр сарын 20-24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Жэжян мужид очиж Ханжөүгийн Азийн наадмын нээлтийн ёслолд оролцож, энэ үеэр гадны төрийн тэргүүн, төрийн өндөр албаны хүмүүстэй уулзалт хийх, зоог барих зэрэг дипломат арга хэмжээнүүд зохион байгуулав. Түүний зэрэгцээ энэ онд улсын дотоодод 10 удаагаа судалгаа хийж, ажил байдалтай танилцаж, Бээжинд буцах замдаа Шаньдүн мужийн Заожуанд ажиллаж, нутгийн ард олонд аж амьдрал нь анар жимс мэт өнөр чинээлэг байхын ерөөл дэвшүүлсэн байна.
Жэжян мужид ажиллахдаа Ши Жиньпин, "Нутаг олноороо шаргуу мэрийж, хамтдаа чинээлэгжих сайн сайхан маргаашийн төлөө урагшлах хэрэгтэй. Шинэ эриний “Фэнчяо суурингийн туршлага”-ыг сайтар баримтлан хөгжүүлэх хэрэгтэй. Ямагт бодит асуудлуудыг шийдвэрлэж, тэргүүн эгнээнд урагшилж, үүрэг хариуцлага хүлээж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд Жэжян мужийн шинэ амжилт бүтээмжийг бичиглэх ёстой" гэсэн байна.
https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа