БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Өмнөд Африкт төрийн айлчлал хийж байгаа үер, орон нутгийн цагаар 8-р сарын 23-нд Хятадын төв радио телевиз, Өмнөд Африкийн өргөн нэвтрүүлгийн корпораци хамтран "Хятад, Өмнөд Африкийн найрсаг хамтын ажиллагааны 25 жил” цуврал баримтат киног бүтээх болсноо албан ёсоор зарлав. Уг баримтат кино нь Хятад, Өмнөд Африкийн ах дүүгийн найрсаг харилцааг тэмдэглэж, Хятад, Өмнөд Африкийн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах гэрэлт ирээдүйг зураглах болно.
Хятадын Төв Радио Телевизийн ерөнхий захирал Шэнь Хайшион, Өмнөд Африкийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн гүйцэтгэх захирал Ватшеелагийн төлөөлөгч Санхүү хариуцсан захирал Бижон нар гэрээ байгуулах ёслолд оролцсон байна.
Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, энэ жил Ши Жиньпин дарга "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсний 10 жилийн ой, Хятад, Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. 25 жилийн турш Хятад, Өмнөд Африкийн харилцаа хөгжиж буй орнуудын хамгийн идэвхтэй хоёр талын харилцааны нэг болсон. 8-р сарын 22-нд Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Рамафоса нар хэлэлцээ хийх үеэр Хятад, Өмнөд Африкийн харилцааны шинэ эриний хөгжлийн талаар чухал нийтлэг ойлголтод хүрч, хоёр талаараа уламжлалт найрамдлыг хамгаалан хөгжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, зөвшилцөл зохицуулалтаа эрчимжүүлж, Хятад, Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах болно гэжээ. Энэ бол хоёр талаараа "Хятад, Өмнөд Африкийн найрсаг хамтын ажиллагааны 25 жил” цуврал баримтат киног бүтээх анхны санаа болох юм гэжээ. Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа