ХЯТАД МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ФОРУМ УЛААНЦАВД БОЛЖ БАЙНА

2023 оны 9-р сарын 20 өдөр

Хятад-Монголын хэвлэл мэдээллийн форум олон жилийн уламжлалтай. Нэг жил Монгол улсад, дараа жил нь Хятад улсад ээлжлэн зохиогдож ирсэн. Энэ жилийн 14 дэх удаагийн форум Өвөр Монголын Улаанцав хотноо өнөөдөр болж байна. Жил бүр тодорхой сэдвээр зохиогддог бөгөөд энэ жил “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч ба орчин үеийн шинэчлэл, хамтын хөгжил” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлж байна.Улаанцав хотод болж буй форумыг Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж байгаа юм. Форумд БНХАУ-ын талаас Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны байнгын дэд ерөнхийлөгч Лю Сыян тэргүүтэй Хятадын хэвлэл мэдээллийн 70 гаруй төлөөлөл,  Монголын талаас МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар тэргүүтэй Монголын  хэвлэл мэдээллийн 40 гаруй төлөөлөл оролцож байна.Форумын үеэр хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн баталлаа. Санамж бичгийн хүрээнд харилцан сурвалжилга хийх, туршлага солилцох, “Бүс ба Зам” санаачилгыг таниулах зэрэг ажлуудыг тусгаж өгсөн байна.
Харилцан суралцах, техник технологийн шинэчлэл хийх, нийгмийн сүлжээнд хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллах, орчин үеийн хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлтөд түргэн дассан зохицох зэрэг асуудлаар ярилцлаа.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 232
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313