Европын холбоо, Хятадтай дижитал салбарын харилцаагаа өргөжүүлнэ
Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Төрийн зөвлөлийн орлогч ерөнхий сайд Жан Гүөчин өчигдөр, 18-нд Бээжин хотноо Европын комиссын дэд ерөнхийлөгч Вера Журоватай хамт Хятад, Европын холбооны дижитал салбарын хоёр дахь дээд түвшний яриа хэлэлцээг даргалав. Мөн үеэр дижитал салбарын хөгжил, хэрэгжүүлж буй бодлого, хиймэл оюун ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи ба стандарт, судалгаа инноваци, хүнсний бус барааны аюулгүй байдал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
Хятад Европ нь дижитал салбарт ижил ашиг сонирхолтой бөгөөд бие биеэ нөхөх чанартай учир харилцагаа бэхжүүлж, дижитал эдийн засгийн орчныг нээлттэй, багтаамжтай, эрх тэгш, шударга, ялгаварлан гадуурхалгүй бүрдүүлэх ёстой гэж санал нэгтэй үзсэн байна.
Жан Гүөчин хэлэхдээ, Хятад улс дижитал салбарт дээд түвшний нээлттэй байдлаа үргэлжлүүлэн баримтлах болно. Хятадын дижитал эдийн засгийн хөгжлийн боломжийг хуваалцаж, хамтын хөгжилд хүрэхэд Европын компаниудыг урьж байна гэв.
Вера Журова хэлэхдээ, Европын холбоо, Хятадтай дижитал салбарт хамтран ажиллах үндэс суурь, хэтийн төлөв маш сайн байгаа. Хятад улстай холбогдох салбарын яриа хэлцэл, солилцоог эрчимжүүлж, ажил хэрэгч харилцааг бэхжүүлэхэд Европын холбоо бэлэн байна гэжээ.
Эх сурвалж: http://mongol.cri.cn/, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл,Яргуй