ШИ ЖИНЬПИН МИРЖАНА СПОЛЯРИЧ ЭГГЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЖЭЭ

2023 оны 9-р сарын 6 өдөр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 9-р сарын 5-ны үдээс хойно Бээжинд дэх Ардын их хурлын ордонд ОУУЗН-ийн дарга Миржана Сполярич Эггерийг хүлээн авч уулзжээ. 
Олон улсын улаан загалмайн нийгэмлэг байгуулагдсан 160 гаруй жилийн турш хүмүүнлэгийн үйлсэд асар их ажлыг хийж, дэлхийн энх тайван, хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсныг Ши Жиньпин өндрөөр үнэлжээ.
Тэрбээр хэлэхдээ, хүмүүнлэгийн үзэл бол адил бус соёлыг нягтруулах хамгийн том нийтлэг ойлголт юм. Хятад улс ард түмэн төвтэй үзэл баримтлалыг дээдэлж, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй ядуурлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж, КОВИД-19 цар тахлын үеэр өөрийн орныхоо ард түмний амь нас, эрүүл мэндийг чандлан хамгаалснаар барахгүй, түүхэнд үгүй том цар хүрээтэй олон улсын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Хятад улс бол олон улсын хүмүүнлэгийн үйлсийн идэвхтэй оролцогч, дэмжигч гэдгийг практик гэрчилнэ. ОУУЗН-тэй улам нягт хамтран ажиллаж, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн гэжээ.
Миржана Сполярич Эггер хэлэхдээ, Хятад улс 49 дэх удаагийн "Нойтингейл" одонг хамгийн олон хүртсэн орон болсонд баяр хүргэж байна. Энэ нь ОУУЗН болон олон улсын хамтын нийгэмлэг Хятадын хүмүүнлэгийн хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж байгааг харуулж байна. Хятад улс олон улсын хүмүүнлэгийн хуулийг хүндэтгэж, мөрдөж ирсэн. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь дэлхийн хөгжлийг ахиулж, дэлхийн хүмүүнлэгийн үйлсэд тус дөхөм болсон юм. Олон улсын хүмүүнлэгийн үйл хэрэгт Хятад улсын оруулсан эерэг үүрэг, чухал хувь нэмрийг ОУУЗН өндрөөр үнэлж, Хятад улстай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэн, дэлхийн энх тайван, хөгжилд хамтаар шинэ хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Эх сурвалж: https:// mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 199
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313