БНХАУ-ын умард хилд, өргөн уудам Хөлөнбуйрын тал нутагт, Өвөр-монголын өөртөө засах орны монгол хятад хос хэлээр хичээллэх нэгэн голдлоготой энгийн ахлах дунд сургууль байдаг. Энэ бол даруй Хөлөнбуйрын үндэстний сурган хүмүүжлийн Алтан өлгий — Хайлардах Нэгдүгээр дундад сургууль болно.
Хайлардах Нэгдүгээр дунд сургууль 1923 онд тооноо босгож, тулгандаа гал дүрэлзүүлэн зуун жилийг жавхаа төгөлдөр амжилт дүүрэн түүхэн хуудастай ирсэн. Зуун жилийн турш үе үеийн сурган хүмүүжүүлэгчдийн уйгагүй хөдөлмөрөөрХайлардах Нэгдүгээр дунд сургууль маань“Үндэстний сурган хүмүүжлийн алтан өлгий” хэмээх алдар нэрийг дуурсуулж, нугарал бүдрэлийн дунд ухаажин урагшилж, сүвэгчлэлтийн дунд хөгжин дэвшиж, өөрчлөлтийн дунд мандан цэцэглэж, Хөлөн-буйрын Соёл боловсролын алтан хуудсанд гэрэл цацрангуй түүхийг бичиглэсэн юм.
Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа