Хятадын хотууд өөрсийнхөө бэлгэ тэмдэг болсон цэцгийг аль хэдийнэ сонгон батламжилжээ. Хотын бэлгэдэлт цэцэг нь тухайн хотын нэр төр, соёлын онцлог илэрхийлэл болдог. Цуврал мэдээллийн энэ дугаарт Хятадын Чунчин хотын болох Буурцаг цайны цэцгийн тухайн танилцуулж байна.
Хятадын баруун өмнөд нутгийн Чунчин хотын хувьд Буурцаг цайны цэцэг (Camellia japonica L.) бол тэдний бахархал. Буурцгийн мөнх ногоон модны навч нь цайны ургамалтай төстэй учир ийнхүү нэрлэжээ. Цэцэглэсэн үедээ маш үзэсгэлэнтэй. Цэцгийн дэлбээ нь аяга хэлбэртэй, жимс нь буурцаг шиг ургана. Цэцэглэлтийн хугацаа маш урт, ид цэцэглэлтийн үе нь1-3 сард тохиодог. Баруун өмнөд нутгийн Чунчины хөрс бага зэрэг хужиртай тул буурцаг цайны мод сайн ургадаг байна. Эдүгээ энэ төрлийн модыг олон нутагт тарьж ургуулдаг болжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.c,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй