НАЙРГИЙН ДУУТАЙ НАЙМАН САР

2023 оны 8-р сарын 10 өдөр

8-р сарын 4-ний өдөр анхдугаар удаагийн Хятад Монголын “Мандал ханги” боомтын олон улсын яруу найргийн наадам Бугат хотын Дархан муумянган холбоот хошуунд амжилттай зохион байгуулагдав.
Тус удаагийн уралдаанд Монгол улс, Хөхннуур, Хөххот, Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Улаанхад хот, Шилийнгол аймаг, Ордос хот, Алшаа аймаг, Баяннуур аймаг, Бугат хот зэрэг газар орны 91 яруу найрагчид бүтээлээрээ оролцлоо. Уралдааны сүүлийн шатанд 16 бүтээл болон 4 бэлтгэл бүтээлийг шалгаруулж, тэргүүн байранд Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Алтанхад гацаанд нутагтай Номингийн  “Сэтгэл гэж эх орон” хэмээх бүтээл тодорсон байна.

Номин
Сэтгэл гэж эх орон

Буцахгүй гэдэг орон сэтгэл
Цочихгүй гэдэг уран сэтгэл
Буман дүнчүүр өнгө бол сэтгэл
Буман дүнчүүр үйл бол сэтгэл


Нүдгүй атал
Наран дэлхийн гэрэл сэтгэл
Шүдгүй атал
Дээж амтлагдаж сэтгэлийнх
Хэлгүй гэхэд 
Хэнд ч сонсдож цэнхэр цуурайлна
Хөлгүй гэхэд 
Хөдөөд довтолж хурдач уянгарна


Гүйнэ гэдэг дүр сэтгэл
Хүснэ гэдэг мөрөөдөл сэтгэл
Гүехэн гэхэд тэнгис шиг давалгаан
Гүн гэхэд танил шиг ойрхон
Он цаг хором төдий байж
Орчилон гараг ором төдий байж
Үл үзэгдхийн
Аугаа хүчис сэтгэл
Үг үнэний
Уудам ухаан сэтгэл
Харанхуйд гэрэлтэж
Дөрвөн цаг сэтгэлийнх
Хайр дуудаж
Дөлгөөн үзэсгэлэн сэтгэлийнх
Үйлийн үр гэж
Сэтгэлийн ертөнцөөр урганам
Өөрийн сүр гэж
Сэтгэлийн баянаар дэлгэрнэм

Хөдлөл гэдэг дасгал бол сэтгэлийнх
Хөгсөл гэдэг тусгай сэтгэлийнх
Хөх тэнгэр сонсогдож сэтгэлийнх
Хүн амьтан амьдарч сэтгэлийнх


Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 203
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313