8-р сарын 6-8-ны өдрүүдэд ӨМ-ын Улаанхад хотын Байран баруун хошуунд болсон Ардын наадамд Хөлөнбуйр хотын аймгийн начин У.Төрцацрал Өвөрмонголын өнөө цагийн өнгө болсон шилдэг хүчтэнгүүдийг цувуулан давж 512 бөхтэй наадамд 2 дахь удаагаа түрүүллээ.
Тэрээр 5-ын даваанд Шилийнгол аймгийн аварга Цэнгэлбаяр, 6-ын даваанд Шилийнгол аймгийн аварга Санчир, 7-ын даваанд Шилийнгол аймгийн даян аварга Цагаанзаан, 8-ын даваанд 512 бөхтэй наадамд 7 удаа түрүүлсэн Ар Хорчин нутгийн бөх Мөнхдүүрэн, 9-ийн даваанд 1024 бөхтэй наадмын 2 удаагийн түрүүн Гэгээрэхийг давж наадамчин олныг шуугиуллаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй