МАН-ын урилгаар БНХАУ-ын Коммунист намын төв хорооны Гадаадтай харилцах яамны дэд сайд Гүө Ежөү тэргүүтэй төлөөлөгчид 4-8-ны өдрүүдэд Монгол улсад айлчиллаа. Төлөөлөгчид Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын хуралд оролцож, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзсан байна. Мөн энэ үеэр хуралд оролцсон улс төрийн намуудын төлөөлөлтэй уулзаж, Хятад, Монголын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжиж, Ази тивийн хөгжил цэцэглэлтийг хамтдаа ахиулах талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.Азийн улс төрийн намуудын төлөөлөл Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн Дэлхийн хөгжлийн санаачилга зэрэг олон бодлогыг өндрөөр үнэлж, ХКН-тай туршлагаа солилцож, ажил хэрэгч хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй