ӨМӨЗО-ны Баяннур хотын Урадын дунд хошуунд байрлах Ганц-Мод боомт нь Монгол Улсын Өмнөговь аймагтай зэргэлдээ оршдог бөгөөд БНХАУ-ын үндэсний нэгдүгээр зэрэглэлийн хуурай замын боомт, эрчим хүчний импорт, экспортын чухал коридор юм.Наймдугаар сарын 2-ны 20:00 цагийн байдлаар нийт 307,700 орчим тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, 20 сая 92.1 мянган тонн импорт, экспортын ачаанд хяналт шалгалт хийсэн, өмнөх оны мөн үеийнхээс 171.43 хувиар өссөн байна.Эрчим хүчний импорт, экспортод илүү сайн үйлчлэх зорилгоор Ганц-Мод боомтын Хилийн шалган нэвтрүүлэх өртөө эрчим хүчний импорт, экспортын тээвэрлэгч компаниудын гаалийн бүрдүүлэлтэд идэвхтэй анхаарч, гаалийн бүрдүүлэлтийн журмыг хөнгөвчлөх үүднээс жолооч, тээврийн хэрэгслийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлж, хяналт шалгалтын удирдлагын арга барилыг шинэчлэх, мэдээллийн технологийн хэрэглээг бэхжүүлэх зэрэг 10 гаруй шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлснээр одоогийн байдлаар тус боомтын ганц өдрийн импорт экспортын ачааны хэмжээ 170 мянган тонн, импорт экспортын өдрийн дундаж хэмжээ 116 мянга 200 тоннд хүрчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйрын өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй