Аварга пандагийн төрсөн өдрийг Оросууд тэмдэглэв

2023 оны 8-р сарын 4 өдөр

ОХУ-ын Москва хотын амьтны хүрээлэн Ру И, Дин Дин нэртэй аварга хулсны баавгайнуудын төрсөн өдрийг 7 сарын 30-нд тэмдэглэжээ.
Энэхүү аварга пандаг 2019 онд Москвад аваачсан юм. Ру И, Дин Дин хоёр ийнхүү Орост "оршин суух"  15 жилийн амьдралаа эхэлжээ. Ру И долоон настай, Дин Дин 6 настай. Амьтны хүрээлэнгээс хоёр баавгайн төрсөн өдрийг баялаг агуулгатай мөртлөө зугаатай байдлаар тэмдэглэж олны анхаарлыг ихэд татжээ.
Панда ордны ажилтнууд хоёр аварга хулсны баавгайд хулсаар эрдэнэсийн том хайрцаг, жижиг дарвуулт завь хийж, дуртай хоолоор нь дүүргэж бэлэглэсэн байна.  Лууван, жимс, хулсаар хийсэн мөстэй бялууг цэцгийн дэлбээ, аюулгүй материалаар туг далбаа зэргийг урлаж чимэглэсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ.   
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 212
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313