“Сэтгэлийн аялгуу” уран сайхны тоглолтод дуучин Дандар шавь нартайгаа хамтарсан уран сайхны тоглолтоо Эвэнк үндэстний өөртөө засах хошууны театр амжилттай сайхан зохион байгуулж, гоц сайхан тоглолтоороо нутгийнхаа зон түмнээн баясгалаа.
Тус удааны тоглолтыг Шинэхэн баруун сумны Намын хороо засгийн ордон голлон эрхэлж, Хайлар тойргийн Соёлын ордноос даачилан эрхэлж, Эвэнк үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн баруун сумны Холбоо гацаанд нутагтай залуу дуучин Дандар шавь нартайгаа хамтран тоглосон.Тоглолтонд найрал дуу, гоцлол дуу, хослол дуу, төгөлдөр хуур, бүжиг зэрэг хорин таван бүтээл сонирхуулж , “Миний тал, миний монгол”, “Бөмбөг Ёохор”, “Мэнд амар Шинэхэн”,“Ээжтэйгээ байх жаргалтай”,“Арван найман нас”, “Сайхан хангайн буга” зэрэг дуунуудаас гадна дуучин Дандарын цоо шинэ уран бүтээл “Ээждээ би хайртай” зэрэг ая дуунууд дуулагдаж, Хөлөнбуйрын бүх дуу урлагт бахтай гурван настай бяцхан дуучин, оюутан зэрэг зуу гаруй уран сайханчид оролцож үзэгчид дүүртэл сууцгааж тоглолт эхэлснээс дуустал алга ташилтын дуун нижгэнэж, зон түмэн маань дуу хуурын сайханд согтуурлаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй