Үйлчилгээ худалдааны яармаг Бээжинд болно

2023 оны 8-р сарын 2 өдөр


Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармаг Бээжин хотод 9  сарын 2-нд эхэлж, 6-нд дуусна. Үзэсгэлэн 155 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд гарах бөгөөд энэ үеэр дэлхийн үйлчилгээ худалдааны дээд хэмжээний уулзалт, форум, сурталчилгааны хэлэлцээ, үр дүнгийн хурал болно.Олон улсын үйлчилгээ худалдааны 2023 оны яармаг нь нээлттэй байдал, хамтын ажиллагаа, инноваци, оюуны чадамж зэрэг сэдвүүдэд анхаарал хандуулж, "офлайн + онлайн" болон "иж бүрэн + тусгай сэдэв" загвараар зохион байгуулагдах юм.Мэдээллээс үзвэл яармагт гадаадын нэр хүндтэй зочид, сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, гадаадын тэргүүлэгч компаниуд оролцож, Дэлхийн үйлчилгээ худалдааны дээд хэмжээний уулзалтыг Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулах юм. Одоогоор Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага зэрэг 78 байгууллага 115 удаагийн мэргэжлийн тусгай ажил зохиох  хүсэлт ирүүлээд байна.Энэ удаагийн яармаг ухаалаг үйлчилгээ, шинэлэг ололт амжилтыг онцолж, хиймэл оюун ухаан болон метаверс технологи, аж үйлдвэрийн интеграцчлал, ногоон орчныг хамгаалах зэрэгт шинэ технологи, шинэ хэрэглээг онцолж, аж үйлдвэрт эхний багц шинэ технологи, шинэ тайлан, шинэ ололтыг ашиглах  зорилготой юм
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй, 

  • Туяа
  • 370
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313