7-р сарын 29-ний өдөр, “Чандмань эрдэнэ” хамтлагийн охин Нуурмаа ӨМ-ын Хөлөнбуйр хотын Эвэнки үндэстний өөртөө засах хошуунд хуримаа хийлээ.
Хөлөнбуйр хотын Шинэ барга зүүн хошууны Шинэ-булаг сумын Гүн-нуур гацааны уугуул тэрбээр алдарт дуучин Бүрэнбаяр болон Урнаагийн амин ганц охин нь билээ. Нуурмаагийн нөхөр Жин Зай Минь нь БНСУ-н иргэн.
Ханийн заяа холбон, халуун уургаа бататган, хамаг олноо баярлуулсан шинэхэн хос маань аз жаргал, амжилтаар дүүрэн, өнө үүрд хиймортой, хишиг буянтай байх болтугай.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа