Дотоодын анхны том хөлөг далайд гараад буцаж ирэв

2023 оны 7-р сарын 24 өдөр

Өчигдөр, 7-р сарын 24-нд "Ада Моду" хэмээх дотоодын анхны том хөлөг онгоцыг чирэх завиар татаж, Хятадын усан онгоц бүтээх корпорацын салбар Шанхайн Вайгаочао усан онгоцны үйлдвэрийн  4 дүгээр зогсоолд хүргэв. Ийнхүү 8 өдөр, 7 шөнө далайд туршилтын аялал хийж бүх даалгавраа биелүүлээд төлөвлөснөөс нэг өдрийн эргэж ирсэн байна.
Туршилтын аялалд усан онгоц эзэмшигчид, хөлөг онгоц судлаачид, хамтын ажиллагааны байгууллагууд, Шанхайн Вайгаочяо усан онгоцны үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд 1217 хүн оролцжээ. Тэнгисийн туршилтын ажлын хэсгийн нэгдсэн удирдлага дор, тэнгисийн командлалын төв болон эргийн хамгаалалтын төв нягт хамтран ажиллаж, тэнгисийн аяллын туршилтын олон төрлийн төслийг эмх цэгцтэй хийж гүйцэтгэхийг баталгаажуулсан байна.
"Ада Моду" том хөлөг зогсоолд орж ирсний дараа, тоног төхөөрөмжийн системийн алдааг олж сайжруулах, дотоод засал чимэглэлийн инженерчлэлийн эцсийн шатанд даруй оржээ. Ингэснээр хоёр дахь туршилтын аялал болоод 2023 оны эцэст хүлээлгэн өгөх бат бөх үндэс суурийг тавьж байгаа юм.

Эх сурвалж: https://mongol.cri.cn,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 242
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313