Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын хоёрдугаар наадам, Шинэ Барга баруун хошууны “Хөдөө тосгоны зуны найр”-ын үзүүлбэр-Үхэрт хүйтний өлгий нутгийн наадам, Хятадын хөдөө тосгоны найрын зуун шянь холбоот ажиллагааны нээлтийн ёслол болов.
Малчин, тариачдын соёлын амьдралыг баяжуулж, соёл, аялал жуулчлалын ууслыг ахиулж, шинэ цаг үеийн хөдөө тосгоныг хөгжүүлэх зорилготой зохион байгуулсан Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын хоёрдугаар наадам, Шинэ Барга баруун хошууны “Хөдөө тосгоны зуны найр”-ын үзүүлбэр-Үхэрт хүйтний өлгий нутгийн наадам, Хятадын хөдөө тосгоны найрын зуун шянь холбоот ажиллагааны нээлтийн ёслол 07-р сарын 17-ны өдрийн үдээс өмнө Шинэ Барга баруун хошууны наадмын талбайд боллоо.
Нээлтийн ёслолд улс, орон, хот, хошууны холбогдох дарга удирдлага, малчид, тариачид хийгээд Хятадын олон газар орноос хүрэлцэн ирсэн наадамчид оролцож, уран сайханы тоглолт, бөхийн барилдаан, адуу уургалах, сээр хугалах, биет бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг баялаг агуулгатай болж, тал нутгийн ард түмний баялаг соёлын амьдралыг таниулж чадсан төдийгүй соёл, аялал жуулчлалыг уусгаж, хөдөө тосгоныг хөгжүүлэх шинэ арга барилыг тусгаж чадсан нижгэр наадам боллоо.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа. Яргуй, Бүрэнтогтох