Ивээл хороолол дүүрэг

2023 оны 7-р сарын 19 өдөр


Бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Ивээл хороолол дүүрэгт 07-р сарын 15-нд хүрч сурвалжилгын ажлаа үргэлжлүүлжээ.
Ивээл хороолол дүүрэг нь 2018 оны 06-р сард байгуулагдаж, Шинэ барга зүүн хошууны Амгалан балгасын зүүн хойд талд байрлаж, 1.6 хавтгай дөрвөлжин км талбайтай, 3 хороолол, 37 орон сууцны барилгатай, 1668 өрх, 3807 хүн амтай бөгөөд Монгол, Манж, Даур, Орчоен, Солонгос, Эвэнки зэрэг үндэстний цөөнх оршин суудаг. Тус хороолол дүүрэг нь Шинэ барга зүүн хошууны үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн жишээч хороололын дүүрэг болно.
Амгалан балгасын намын хороо, засгийн газрын удирдлаган дор үндэстэний олон талт байдлын давуу талыг бүрэн ашиглан, хороолол дүүргийн олон нийтийн нэгдмэл байдал, ахиц дэвшлийг тасралтгүй хөгжүүлж, жишээч хороолол дүүргээр боломж болгож, хороолол дүүргийн үндэстний ажлын үйлчилгээний сүлжээг бий болгох, эл үндэстний тэгш эрх, эв нэгдэл, харилцан туслалцах, эв найрамдлын нийгмийн сайн уур амьсгалыг идэвхитэй бий болгохыг хичээнэ. Мөн үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийг анхан шатны нийгмийн удирдлагын тогтолцооны чухал агуулга болгон авч, ажил хэрэгч зүйл хийж, сайн үйлс бүтээж, эл үндэстний ард түмэнд тулгамдсан асуудлыг шийдэж, эл үндэстний ард түмнийг "Хамтран бүтээн байгуулалт,  хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг ахиулах"-ыг дэмжин, үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн ажил мэргэжлийнхээ төлөө хувь нэмрээ оруулан шаргуу хөдөлмөрлөх юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа Яргуй Бүрэнтогтох

  • Туяа
  • 372
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313