Өнөөдөр болсон Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны хэвлэлийн бага хурлаас сэтгүүлч мэдэгдэхдээ, "Оны эхний хагаст Хятад улсын “Бүс ба зам” дагуух улс орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 9.8 хувиар нэмэгдсэн " гэжээ.
Энэ оны зургадугаар сар хүртэл, Хятад улс 152 улс орон, олон улсын 32 байгууллагатай “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах тухай 200 гаруй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Мөн оны эхний хагаст, Хятад-Европ чиглэлийн 8641 ачааны галт тэрэг ажиллуулж, 936 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16, 30 хувиар тус бүр өсчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn ,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох