Өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Гаалийн ерөнхий газрын холбогдох хариуцлагатан, оны эхний хагаст Хятад улсын гадаад худалдааны импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар өсч, цар хүрээгээрээ түүхэн дээд амжилт тогтоосон нь урьдчилсан төсөөлөлтэй нийцэж байна хэмээн танилцууллаа. Гаалийн ерөнхий газрын статистик мэдээгээр, энэ оны эхний хагаст Хятад улсын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ 20.1 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 хувиар нэмэгдсэн байна. Үүнд экспортын хэмжээ 11.46 их наяд юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар өссөн бол, импорт 8.64 их наяд юань буюу өнгөрсөн оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байна.
Гаалийн статистик тоо баримтаас үзвэл, оны эхний хагаст Хятадын гадаад худалдааны импорт экспортын цар хүрээ мөн үеийнхээс анх удаа 20 их наяд юаниас давжээ. Үүнд эхний улирал, хоёрдугаар улиралд тус бүр 9. 76 их наяд юань болон 10.34 их наяд юаниар өссөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад эерэг өсөлт юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn,,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох