Ханжөүгийн Гаалийн ерөнхий ажил хариуцсан газрын орлогч дарга Шюй Чао өчигдөр хэлэхдээ, "Саяхан Гаалийн ерөнхий газраас гаргасан "Ханжөү 2022 оны Азийн спортын наадам, Азийн пара спортын наадмын гаалийн бүрдүүлэлтийн заалт"-ын дагуу Ханжөүгийн Азийн спортын наадмын материалыг хилээр оруулж, гаргахад тус дөхөм үзүүлж, тэмцээний явцыг жигд явуулахын тулд Ханжөүгийн Гаалийн газар, тус хотын агаарын боомт болон Ханжөүгийн Азийн наадмын ложистикийн төвийн гаалийн бүрдүүлэлтийн газарт хоёр "Азийн наадмын тусгай цонх" байгуулсан гэлээ. Мөн Шюй Чао, “Ханжөүгийн гаалийн газар Ханжөүгийн Азийн спортын наадмыг зохион байгуулах хороо, агаарын тээвэр, ложистикийн компаниуд нэгдсэн хамтын ажиллагааны механизм байгуулж, наадмын материалын гаалийн бүрдүүлэлтийн хэрэгцээг урьдчилан олж авч, материалын төрөл зүйлийн онцлог шинжийн дагуу гаалийн бүрдүүлэлтийн тусгай төлөвлөгөө тогтоож, наадамд шаардлагатай материалын гаалийн бүрдүүлэлтэд "орхигдуулахгүй, саатуулахгүй" байх үйлчилгээг хангах болно" гэжээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn ,Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох