. “Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг 07-р сарын 16-ны өдөр Өвдөг боомтод сурвалжилжээ.
Анх Өвдөг боомт 1991 онд ӨМӨЗО-ны засгийн газрын зөвшөөрлөөр түр цаг бараа нэвтрүүлэх цэгтэй болсноос хойш 30 гаруй жилийн турш тасралтгүй ажиллаж анх ганцхан түүхий тос нэвтрүүлж байсан бол өдгөө нүүрс тээвэрлэж хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох болон олон төрлийн эх баялагийг гадаадаас импортлох боомт болтлоо хөгжиж, одоо “Бүс ба зам”-ын санаачлагаар ӨМӨЗО-ны нээлттэй хөгжих нэг цэг болов. Сүүлийн таван жилийн хугацаанд Өвдөг боомт нь 2.8 сая тонн ачаа тээвэрлэж, Хөлөнбуйр хотын хоёр дахь том боомт болжээ. 2023 оны зургадугаар сарын 18-ны өдөр хүртэлх байдлаар Өвдөг боомтоор импортолж, экспортолсон нийт бараа бүтээгдэхүүн 278,600 тонн байж, үүнээс импортоор 272,100 тонн, экспортод 6,500 тонн болно.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй, Бүрэнтогтох