Аялал жуулчлалын нэрт сум Шивэй

2023 оны 7-р сарын 16 өдөр

“Шинэ цаг үеийн Хятадын зураглал•бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтын сурвалжлага”-ын аяны хоёрдугаар өдөр буюу 7-р сарын 12-ны өдрийн үдээс хойш сэтгүүлчид мань Аялал жуулчлалаараа алдартай сум Шивэйд хүрч ажиллалаа.  
Шивэй сум нь баялаг түүх соёлтой, байгалийн үзэсгэлэнт газруудтай, Их хянган давааны хойд бэлд, Эргүнэ голын хөвөөнд оршдог бөгөөд Оросын Олочи тосгоноос голоор хиллэгдсэн. Шивэй сумын үндэстний онцлох уугуул соёл, баялаг байгаль орчин нь түүнийг дэлхийн өнцөг булан бүрээс хүсэн ирэх жуулчдын заавал ирдэг аялал жуулчлалын нэрт газар болгов.
Мэнь ү шивэй сумыг бас Монгол шугуй сум гэдэг, энэ сум нь Эргүнэ хотоос 160 километрийн зайд оршдог, хилийн шугам нь 82.5 километр урт, нийт талбай нь 1446 хавтгай дөрвөлжин километр юм. Энд 1 нийгэм тойрог, 6 тосгон байдаг. Эдгээрээс Шивэй тосгон, Линзян тосгон, Шүймо тосгоныг Хятадын уламжлалт тосгоны хамгаалалтын жагсаалтад оруулсан байна.
2004 онд Шивэйд Орос үндэстний гэр бүлийн аялал жуулчлалыг эхлүүлснээр нь Шивэйгийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм. 2005 онд Мэнь ү шивэй сум нь үндэстний зан заншил, байгалийн үзэсгэлэнт газруудаараа CCTV-ээс "Хятадын шилдэг арван нэрт хот"-оор үнэлэгдэв. 2008 онд аялал жуулчлалын нэрт газар болох Шивэй сум нь Хятад улсын АА зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газрын хянан шалгалтыг өнгөрүүлж, 2011 онд " Хятадын үзэсгэлэнт байгаль орчинтой тосгон", 2014 онд ӨМӨЗО-ны соёл иргэншилтэй хотоор үнэлэгдсэн, 2017 онд Шивэй сумын засгийн газар нь ӨМӨЗО-ны Үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишиг хэмээн хамт нийтээрээ үнэлэгдэж, Шивэй тосгоныг Хятадын экологийн соёлын тосгоноор үнэлэв; 2019 онд Хядадын хөдөө тосгоны аялал жуулчлалын гол тосгон болон Хятадын үзэсгэлэнт амралтын тосгон болжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Гялбаа Яргуй Бүрэнтогтох

  • Туяа
  • 255
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313