Бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн баг Залайнуур дүүргийн Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнд 07-р сарын 14-ний өдөр ажиллав.
Залайнуур дүүрэгт 30 мянган жилийн өмнө олон тооны Арслан заан амьдардаг байсан тул "Арслан зааны өлгий нутаг" гэж нэрлэгджээ. 1980 оноос хойш эндээс маш сайн хадгалагдан үлдсэн гурван арслан зааны чулуужсан яс олдсон нь эртний газарзүйн судалгаа ба эртний цаг уурын судалгаанд шинжлэх ухааны үнэ цэнтэй үндэслэл болдог. Арслан зааны цэцэрлэгт хүрээлэнг 2013 онд барьж дуусгасан бөгөөд 1 сая квадрат метр талбайг хамарсан, нийт 189 сая юаний хөрөнгө оруулалт хийлээ. (Соёлын аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын корпораци хөрөнгө оруулалт хийсэн).
Энэ цэцэрлэгт хүрээлэнг жилд дунджаар 180 мянган хүн хүлээн авдаг. Үүний зэрэгцээ Залайуурын соёлын сэдэвтэй, зугаа цэнгэл, соёлын туршлага, спорт, ардын соёлын үзүүлбэр, эко аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах зэрэг зүйлсийг нэгтгэсэн аялал жуулчлалын газар юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа Яргуй Бүрэнтогтох