“Цагаан хусан ой” 4А зэрэглэлийн үзэмжит газар

2023 оны 7-р сарын 15 өдөр

 Бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг “Цагаан хусан ой” 4А зэрэглэлийн үзэмжит газарт 07-р сарын 12-нд хүрч сурвалжлагын ажлаа үргэлжлүүллээ.
  Цагаан хус модыг гэнэн цайлган хайрын мод гэдэг. “Цагаан хусан ой”-ны үзэмжит газар нь 2017 онд үндэсний 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газруудаар үнэлэгдсэн юм. Тус үзэсгэлэнт газрын нийт талбай нь 7000 гаруй га, төлөвлөгдсөн талбай нь 700 га бөгөөд Их хянган давааны Хөлөнбуйр хэсэгт орших цорын ганц байгалийн, унаган Цагаан хус ойн байгалийн ландшафтын бүслүүр мөртөө сөрөг хүчилтөрөгчийн ионууд 10000 + / CM3 хүрч байна. “Цагаан хусан ой”-ны үзэмжит газар нь хайрын ариун газар, дагина ой, агаарын банзны зам, гэрэл зураг авах газар гэсэн дөрвөн сэдэвт функциональ бүсэд хуваагддаг бөгөөд “Цагаан хусан ой”-ны үзэмжит газрыг олон улсын жуулчдад зориулсан өндөр чанартай аялал жуулчлал, амралт зугаалгын бүс болгон байгуулахыг зорьж байна. Дараагийн жилүүдэд тус үзэсгэлэнт газар нь  үндэсний 5A зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газруудаар үнэлэгдэхээр хичээж, мөн сэдэвчилсэн ойн аялал жуулчлалын бүс, дотоодын өндөр чанартай аялал жуулчлалын газар, Хятадад алдартай Хятад-Оросын соёлын даацын бүс болгохоор хичээх болно.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг,  Цэнгэл, Гялбаа Яргуй Бүрэнтогтох

  • Туяа
  • 220
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313