07-р сарын 11-ний өдөр, Хөлөнбуйр хотод "Шинэ зууны Хятадын зураглал•Хөлөнбуйр дахь аялал" бүх Хятадын гадаад сурталчлгааны сэтгүүлчдийн хамтын сурвалжлагын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааг Төвийн Сурталчилгааны хэлтсийн Олон улсын сурталчилгааны төв, ӨМӨЗО-ны Намын хорооны Сурталчилгааны хэлтсээс хамтран зохион байгуулж, Өвөр Монголын Өдрийн сонины хороо болон Хөлөнбуйр хотын Намын хорооны сурталчилгааны хэлтсээс хариуцан зохион байгуулсан юм.
Энэхүү арга хэмжээ 07-р сарын 18-ныг хүртэл үргэлжлэх болно. энэ хугацаанд "China Today" “Бүдала” сэтгүүл, Юньнань муж дахь "Жишян", "Жаньба", "Гаомянь", "Мэйгүнхэ" сэтгүүл, Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны "Хэхуа" сэтгүүл, Шаньдун мужийн "Жиньчяо” сэтгүүл, Хармөрөн мужийн "Хубань" сэтгүүл, ӨМӨЗО-ны "Солонго" ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын "Хэрлэн" сэтгүүл зэрэг 10 гаруй хэвлэл мэдээллийн 20 гаруй сэтгүүлчид Хөлөнбуйр хотын хөдөө орон нутаг, хот суурин газар, нийтийн дүүрэг, аж ахуйн нэгж, сургууль, боомтоор аялж, ногоон хөгжил, соёлын аялал жуулчлал, хилийн худалдаа, эл үндэстэн ястны үйлдвэрлэл, амьдрал зэрэг сэдвүүдээр сурвалжилж, англи, орос, солонгос зэрэг 13 төрлийн хэлээр, радио, телевиз, сэтгүүл, сайт зэрэг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр ӨМӨЗО-ны экологийг тэргүүлэх чиглэл, ногоон хөгжилд чиглэсэн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг тууштай дагаж, "Таван гол" зорилтыг хэрэгжүүлж, "Жишиг өөртөө засах орон"-ы тод дүр зургийг бүх талаар бүтээн байгуулж, шинэ зууны Хятадын хөгжил, өөрчлөлтийн өнгөлөг зураглалыг хөрш улс орнуудын ард түмэнд сурталчлан танилцуулах юм.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа Яргуй Бүрэнтогтох