Өвөр Монголын Өөртөө Засах Орны үндэсний цөөнхийн уламжлалт спортын 10-р наадам 07-р сарын 08-ны өдөр Улаанцав хотын спортын цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, тус өөртөө засах орны 12 аймаг, хотын 2270 тамирчин, багийн ахлагч, дасгалжуулагч, шүүгч нар Улаанцав хотод цугларч, уламжлалт спортын төрлүүдээр ур чадвараа сойж эхэллээ.
Энэ удаагийн үндэсний цөөнхийн уламжлалт спортын наадмыг ӨМӨЗО-ны Ардын засгийн газар ивээн тэтгэж, Улаанцав хотын захиргаанаас зохион байгуулж байгаа бөгөөд бөх, хурдан морь, тэмээний уралдаан зэрэг 14 тэмцээн, тэмээт бөмбөг, шагаа хаялцах зэрэг дөрвөн төрлийн үзүүлбэр тоглолт зохион байгуулна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа