2023 Хөххотын марафон энэ сарын 9-нд ӨМӨЗО-ны Хөххотод эхэллээ. Бүтэн, хагас болон мини марафон гэсэн гурван төрөлтэй тус тэмцээнд гадаад, дотоодын 15000 гаруй тамирчин оролцов.
Ширүүн өрсөлдөөний эцэст Ян Динхун 2 цаг 19 минут 46 секундийн амжилтаар эрэгтэйчүүдийн бүтэн марафон гүйлтийн аварга болж, харин эмэгтэйчүүдийн энэ төрөлд Цао Фэн- Ин 2 цаг 56 минут 05 секундын амжилтаар түрүүллээ.
Энэ жилийн тэмцээн нь спорт, фитнессийг ландшафтын аялал жуулчлалын соёлтой нэгтгэсэн байна. Гүйлтийн замын эхлэл болон төгсгөлийн цэгүүд нь Хөххотын Торгоны замын соёлын цэцэрлэгт хүрээлэнд тавигдсан бөгөөд энэхүү гүйлтийн зам нь хотын гол зам хийгээд хотын захын хээрийн цэцгийн бүсийг холбосон учир Хөххотын "Ногоон цэцэрлэгт хүрээлэн" бүхий тал нутгийн том хотын шинэ дүр төрхийг сурталчилсан байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйр өдрийн сонины Содбилэг, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа